Хэдийгээр марргааш клубын түвшинд оны хамгийн чухал тоглолт эхлэх гэж байгаатай Рамадан давхцаж байгаа ч Салахын хувьд асуудлаа өөрөө зохицуулах гэнэ. Рамаданы үеэр нар шингэтэл юм идэж ууж болохгүй. Тэгэхээр Салах маргаашийн тоглолт хүртэл 18 цаг юу ч идэхгүйгээр шууд тоглолтондоо орно. Ливерпүүл Аваргуудын Лигийн шигшээ тоглолтонд 13 жилийн дараа орох гэж байгаа билээ. Тэдний өрсөлдөгч нь өнгөрсөн 2 жилийн аварга Реал байх юм.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.
© 2018 - Соккер МН ХХК