World Cup 2018 Russia Prediction
Испаничуудын ноёрхол үргэлжилсээр....
Европа лиги 2018-05-17 15:06:13  |   283

Нэр хүндээрээ Дэлхийн аварга, Аваргуудын лигийн дараа ордог тэмцээн бол яахын аргагүй Европа лигийн цомын тэмцээн билээ.  Энэхүү тэмцээний 2017-2018 оны улирлын аваргын төлөөх тоглолт өчигдөр шөнө Улаанбаатарын цагаар 02:45 минутанд Францын Лион хотын Стаде де Лион цэнгэлдэхэд 59000 хөгжөөн дэмжигчдийн нүргээн дунд болж өнгөрлөө. Аваргын төлөө Испаний Атлетико Мадрид Францын Олимпик Марсель багууд шалгаран үлдсэн байсан бөгөөд өчигдөр шөнийн тоглолтонд Испанийн баг 3:0 харьцаатай өрсөлдөгчөө буулган авснаар уг тэмцээнд 3 дах удаагаа Европа лигийн цомыг өргөсөн байна. Мөн Европа лигийн сүүлийн 7 жилийн 5т нь Испанийн багууд ноёрхож байна. Уг тоглолтын шилдгээр довтлогч Антуан Грийзман нэрлэгдсэн бөгөөд  2 бөмбөг эсрэг багийн хаалганд оруулж уг тэмцээний хүрээнд 6 дах гоалаа бүртгүүлсэн бол хагас хамгаалагч Габи 1 бөмбөгийг оруулж энэ тэмцээний хүрээн дэх анхны гоалаа бүртгүүлсэн байна.  Ийнхүү Атлетико Мадрид клуб Европа лигийн аварга болсноор 08-р сарын 15нд Эстони улсын Талинн хотод болох УЕФА Супер цомын төлөө тоглох эрхтэй болж буй юм.  Атлетико Мадрид УЕФА Супер цомд өмнө 2 удаа тоглохдоо 2010 Интер Милан клубд хожигдож, 2012 онд Челси клубыг хожиж байсан түүхтэй. 

Нийтлэлч: Urantugs
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.