World Cup 2018 Russia Prediction
М.Асенсиог авахаар 130 сая фунтын санал ирсэн
Ла Лиги 2018-05-26 09:35:04  |   973

Энэ улиралд Реал Мадридын төлөө 50 гаруй тоглолтонд оролцож 11 гоол оруулсан Марко Асенсиог авахаар топ клубууд хэдийн үнийн саналаа явуулаад эхэлжээ. 22 настай залуу авъяастныг авахаар 130 сая фунт хүртэлх үнийн дүнтэй 2 ч санал ирсэн ба хоёулаа Английн багаас ирсэн гэж түүний агент Х.Гаггиоли хэлжээ. Гэхдээ саналыг Реал Мадрид зөвшөөрөөгүй нь мэдээж.


2014 онд Мадридад ирсэн Асенсио өнгөрсөн 9-р сард шинээр 6 жилийн гэрээ байгуулж 2023 хүртэл Сантьяго Бернабеуд тоглохоор болсон. Гэрээг нь цуцалж авах үнэ 613 сая фунт. Хэрэв энэ зун Г.Бэйл багаа орхивол Асенсиогийн хувьд ирэх улиралд тогтмол гараанд гарах нь баараггүй биз.

Нийтлэлч: Б.Билгүүн
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.