World Cup 2018 Russia Prediction
Ливэрпүүл түрүүлвэл Коутиньод алтан медал өгнө
Премьер лиги 2018-05-26 09:36:38  |   1176

Ф.Коутиньо өвлийн наймааны цонхоор Барсэлона руу явахаас өмнө энэ улирлын Аваргуудын лигт Ливэрпүүлийн өмсгөлтэй 5 тоглолтонд оролцож 5 гоол оруулаад байсан билээ. Тиймээс улирлын хоёрдугаар хагаст УЭФА-н дүрмийн дагуу Каталоны багийн төлөө Аваргуудын лигт тоглох боломжгүй болж багаа хасагдах шатанд Ромад хожигдохыг үзэгчдийн суудлаас үзсэн.

 

Тэгвэл Liverpool Echo-н мэдээлснээр хэрэв Ливэрпүүл түрүүвэл Коутиньод алтан медал өгөхөөр багийн удирдлага шийджээ. Аваргуудын лигт түрүүлвэл ялагч багт 40 ширхэг алтан медал, улмаар ялагдсан багт 30 ширхэг мөнгөн медал өгөхөөр заасан байдаг. Харин хэрхэн хуваарилах нь тухайн багийн шийдэх асуудал юм. Ямартай ч Бразил залууд амтгүй ч гэсэн Аваргуудын лигийн алтан медал зүүх боломж олджээ.

Нийтлэлч: Б.Билгүүн
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.